
Агаарын хөлөг нисэх явцад салхины хурд болон чиглэлийн гэнэтийн огцом өөрчлөлтөд орж онгоцонд нөлөөлөх үзэгдлийг сэгсрэлт гэж нэрлэдэг.
Эрчлэлт хөдөлгөөний улмаас онгоцонд үзүүлэх сэгсрэлтийг цэлмэг тэнгэр дэх, үүлэн дэх, олгойдох урсгал дахь, уулын сэгсрэлт гэж ангилдаг.
Долгиолог хөдөлгөөн нь хоёр өөр шинж чанартай агаарын массын зааг дээр үүсдэг. Олгойдох урсгал дахь сэгсрэлт гол төлөв тропосферийн доод ба дунд хэсэгт ажиглагдана. Олгойдох урсгалын захын хэсэг рүү хүчтэй сэгсрэлт ажиглагдах ба олгойдох урсгалын хүйтэн талд нь дулаан талыг бодвол харьцангуй буюу бараг 1.5 дахин илүү сэгсрэлт үүсдэг. Уулын сэгсрэлт уулын оройн салхины шигүүсэл болж буй тэр мужид ажиглагдана.
Уулын өндөр 1км-ээс их бол аль ч улиралд уулын долгион үүсч сэгсрэлт болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Сэрсрэлтийг хөнгөн, дунд зэргийн, ноцтой гэж ангилах ба хөнгөн зэргийн сэгсрэлт бараг бүх нислэгт ажиглагддаг ба бага зэргийн чичиргээ үүсгэдэг.
Дунд зэргийн сэрсрэлт нь агаарын хөлгийг 3-6 метрийн өндрийн өөрчлөлтөд оруулдаг байна.
Ноцтой сэгсрэлт болоход агаарын хөлгийн өндөр 30 метрийн өөрчлөлтөд орж, нисгэгч хөлгийн удирдлагаа түр зуур алдаж ч болзошгүй эрсдэлтэй юм.

Нисэх онгоцны сэгсрэлт яагаад болдог вэ | ||
Үзсэн: 241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.