Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Алдар" спорт хороо хичээл, сургуулийн шинэ жилээ нээлээ

2016-11-08 13:32:35
Error loading player: No playable sources found

Монголын спортын ууган нийгэмлэгүүдийн нэг Зэвсэгт хүчний Алдар спорт хороо 2016-2017 оны хичээл, сургуулийн шинэ жилээ нээлээ. 70 дахь жилдээ хичээл сургуулын шинэ жилээ нээж байгаа "Алдар"-ынхан өнгөрөгч улиралд дотоодын болон Олон улс, тив дэлхийн тэмцээнүүдээс түүхэнд үлдэх бахдам ажилтуудыг бүтээгээд байгаа юм. 

Монгол Улсын БХЯ-ны харьяа Алдар спорт хороо тэртээ 1946 оны 02 дугаар сард тухайн үеийн Цэргийн яамыг түшиглэн “Цэрэг” нийгэмлэг нэрээр анх үүссэн түүхтэй. Улмаар 1956 оноос “Алдар нийгэмлэг”, 2005 оноос Алдар спорт хороо болон өөрчлөгдөж, Монголын үндэсний болон их спортод 70 жилийн зузаан түүхийг бүтээгээд байна. Хүн төрөлхтний их олимпийн мөчлөгтэй таширлаж 70 дахь удаагийн хичээл сургуулийн шинэ жилийн нээлт, тэгш ойн жил давхцаж байгааг тус хорооны дарга, МУГТ, Хурандаа Г.Өсөхбаяр тодотгоод, ирэх улиралд өнгөрсөнд бүтээсэн амжилтаа бататгах, ахуйлан биелүүлэхийг нийт тамирчин, дасгалжуулагчид, офицер ахлагчиддаа хандаж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Өнгөрсөн улиралд Алдар спорт хорооны харьяа 11 тамирчин Хүн төрөлхтний олимпийн их наадамд оролцсон. Тэднээс Монголын таеквондогийн спортын түүхэнд анхны олимпийн эрхийг авч оролцсон ОУХМ П.Тэмүүжин 8-р байр, Чөлөөт бөхөөр МУГТ Г.Мандахнаран 5-р байрт шалгарсан. Мөн Дэлхийн аваргын тэмцээнээс дугуйн спортын ОУХМ Б.Тэгшбаяр залуучуудын анхны Дэлхийн аварга болж, хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэг залуучуудын Дэлхийн аваргын алт, мөнгө олимпийн наадмын шигшээ шат хүртэл өрсөлдсөн юм. Түүнчлэн 4 жил тутамд болдог Монголын бүх ард түмний спортын их наадамд нэгдсэн дүнгээр 12 дэх түрүүгээ хүртэж, Төрийн наадамд аварга арслан цолноос эхлээд 11 бөх Зэвсэгт хүчний Алдар Спорт Хорооноос шөвгөрсөн билээ.


"Алдар" спорт хороо хичээл, сургуулийн шинэ жилээ нээлээ   
Үзсэн: 4350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хэнтий аймгийн жүдо бөхийн өсвөр үеийн шигшээ тамирчин Ч. Хангал [127.0.0.xxx] 2025-04-19 13:21
Алдар спорт хорооны төлбөр хэд вэ дотуур байранд байж болох уу

Бидэнтэй нэгдээрэй