Шууд Chart

Монгол хэлний орчуулгын программтай боллоо

2013-12-20 15:10:06

Хятадын Үндэстний хэрэг эрхлэх газар долоон хэлний 16 төрлийн орчуулгын программыг хийж дуусгасан талаараа мэдээлжээ.

Программыг бүтээх гол ажлыг Хятадын Орчуулгын төв хариуцаж Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос, И, Жуан гэсэн долоон хэлний орчуулгын программ бүтээсэн байна.
 
Үүнд "И хэлний цахим толь бичиг болон орчуулгын програм", "Жуан хэлний цахим толь бичиг болон орчуулгын программ", "Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос хэлний цахим толь бичиг болон орчуулгын программ ", "Төвд, Монгол, Уйгар, Казах, И хэлний word хүснэгтийг автоматаар өөрчлөх программ", "Хятад хэл болон долоон  хэл хоорондын харьцуулсан хайлтын систем", "Казах хэл болон слав үсэг хооронд код солих программ" зэрэг программ багтаж байгаа аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол хэлний орчуулгын программтай боллоо   
Үзсэн: 2630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй