Шууд Chart

ЗГ: Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

2026-02-04 15:22:49

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ.

Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам даалгалаа.

Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулагдаж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулж байна.


ЗГ: Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй