Шууд Chart

“Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” хэлэлцүүлэг боллоо

2019-05-20 17:49:43

Гадаад харилцааны яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт дипломат ажилтнууд, хэл шинжлэлийн эрдэмтэд, зохиолч, орчуулагч нар оролцож, орчуулгын чанар, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ “…Гадаад сурталчилгааны гол зорилт нь Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгмийн ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу орчуулгын асуудлыг бид үүнд хамааруулан ойлгох учиртай. Энд л гадаад сурталчилгаа, орчуулга хоорондын нарийн хэлхээ холбоо нь оршдог” хэмээн онцлов.

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх, СГЗ Я.Ганбаатар “Монголын сонгодог бүтээлүүдийг гадаад хэл рүү орчуулах нь”, МУИС-ийн судлаач, доктор Ш.Эгшиг “Мэргэжлийн орчуулгын чанар стандарт”, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн Д.Мөнхтөр “Уран зохиолын орчуулга ба Монгол соёлын дархлаа” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гадаад мэдээ, материалын орчуулгын чанарын талаар хөндөн ярилцав.

 


“Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй