Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр "Баясгалант Бат Очир” ХХК-д зочилж, “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг нь хүндэтгэн гардуулав.
Энэ онд Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний тариаланчдын амжилтыг үнэлэн “Улсын аварга тариаланч хамт олон”- оор 12 аж ахуйн нэгжийг шалгаруулсны нэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Баясгалант Бат Очир” ХХК юм.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн "Төр хэвийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Хувийн хэвшил бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж, зах зээлийн зарчмаар хөгжих боломж олгох ёстой. Тийм ч учраас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Газрын тухай хууль зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар зорин ажиллаж байна. Ингэснээр өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд хөлөө олж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүн ч хөнгөлөлттэй зээл, оновчтой төрийн бодлого дэмжлэг нэн чухлыг харуулж байна” гэлээ.
Бага талбайгаас өндөр ургац хураан авах, байгаль орчинд ээлтэй, эрүүл төмс хүнсний ногоо үйлдвэрлэхийг эрхэмлэж, төмс, хүнсний ногооны үрийн шинэчлэлийг нэвтрүүлэн ажиллаж буйгаа байгууллагын удирдлагууд ярьсан юм. Тэд 1998 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Бугат суманд төмс хүнсний ногоо тариалж, жимс жимсгэнэ импортлон зах зээлд нийлүүлж ирсэн бөгөөд 2017 онд “Баясгалант Бат Очир” ХХК-г байгуулан аймаг, орон нутгийн хүн амд баталгаат төмс хүнсний ногоогоор тасралтгүй ханган нийлүүлж байна.
Тус компани 1999-2025 оны хугацаанд нийт 35 тн багтаамжтай дөрвөн зоорь барьж байгуулан өөрсдийн тарьсан хүнсний ногоог хадгалж, зоориноос түгээлт хийдэг аж. Тухайлбал, 2023 онд хүрэн болон шар манжин, лууван хадгалах зориулалттай 120 тн багтаамж бүхий зоорь, 2024 онд 170 тн төмс хадгалах з бетонон доторлогоотой орчин үеийн шийдэл бүхий зоорь барьж ашиглалтад оруулжээ.
Тус хамт олон сүүлийн таван жилд хүнсний ногооны үрсэлгээг эрүүл чанартай ургуулах зорилгоор хүлэмжийн аж ахуй хөгжүүлэн, тоног төхөөрөмжийн шинэчлэл тогтмол хийж, усалгаатай талбайд хүнсний ногоо тарих зэрэг ажил хийж байна.
| Улсын аварга тариаланч хамт олны шагналыг гардуулав | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.