Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

2017-07-29 06:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 6. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сарын гуравдахь арав хоногт ивээн тэтгэгч эсвэл даргатайгаа хэрэлдсэнээр амьдралын эрч хүч, энерги буурна. Шаардлагагүй зарлагууд гарна. Хүлээн авч буй мэдээллүүдийнхээ үнэн эсэхийг сайтар нягтлан шалгаж, бичиг баримтаа хянаж бай. Цүнх түрийвчээ болгоомжтой авч явж байхыг танд зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Ямар ч ажил төрөл эхлүүлж болохгүй, өнөөдөр сайхан амар. Тэгээд маргааш эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлээрэй. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно. Таны бодлоор тэрний сайн мэдэхгүй ажил төрөлд ч итгэж найдахад алдахгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны хийж байгаа зүйл чинь зөвхөн тоглоом болно. Та сэтгэлээ зөв нээж чадахгүй байна. Тиймээс бүх юм хүндэрнэ. Та найзтайгаа ойлголцох хэрэгтэй. Бүхнийг амжуулахын төлөө зүтгэвч ямар ч гэсэн амрах хэрэгтэй. Бага залуу насны найз нөхдөө гэртээ урь. Магадгүй тэд амралтын жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Орон нутгийн чанартай томилолт, гэрээ хэлэлцээрүүд амжилттай болно. Зуучлалын ажил, арилжаа наймаа ашиг авчирна. Өөртэйгөө ба өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал ажил урагштай байна. Хичээл сурлагатай холбоотой асуудлуудаа шийд.


АРСЛАН (7/23-8/22)   

Тоглоомоор дамжуулан хүүхдийг ашигтай дадалд сурга. Цагийг хамт өнгөрөөх, санаа бодлоо солилцох, шинэ сонин хөөрөлдөх нь гэр бүлийг нэгтгэж ойртуулна. Амралтын өдрөөрөө хүүхдээ аваад агаарт хамт зугаал. Харин суурин тогтвортой байдалд та өөртөө ашигтай ямар нэг зүйл бүтээнэ.


ОХИН (8/23-9/22)

Сонгосон хүнтэйгээ өнгөрүүлсэн үдшүүд туйлын тааламжтай байх болно. Ганц бие бол романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар. Амралтын өдөр маш идэвхтэй болно. Та байгууллагын ажлын төлөвлөгөө, эсвэл өөрийн төсвийг зохион байгуулж чадахгүй байснаар өрөнд орно. Сандарч гомдсондоо гаргах шийдвэрээс үр дүн юу ч үл гарах бөгөөд хямрал хурцдаж болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Биеийн тамирын дасгал, халуун нар, гоо сайхны үйлчилгээ, иллэг массаж зэрэг нь сайн үр нөлөө үзүүлнэ. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай. Илүүдэл жинтэй хүмүүс илүү жингээсээ салахад тохиромжтой цаг үе байна. Махан хоолоо багасга, эмчээс зөвлөгөө авахаа бүү март. Мэргэжлийн бус хүмүүсийн аман зөвлөгөөг хэт дагах нь тус болохгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ төлөвлөгөө, төслүүд анхаарлын төвд байна. Тантай үзэл бодол нэгтэй явцуу хүрээний найз нөхөд, танилууд таны амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Амьдралын хуучин хэлбэрээсээ салж шинэ нөхцөл байдал бий болго.


НУМ (11/22-12/21)

Өдрийн эхний хагасд таны сэтгэл санааны тогтвортой чанга байдлыг шалгана. Таны эрх чөлөө дотны хүний чинь эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Ойр дотныхоо хүний алхам тутмыг мөрдөж болохгүй. Жинхэнэ харьцаа бол итгэл дээр тогтдог. Хэн нэгэнд даалгах ажил байвал эргэлзэх зүйлгүй шуудхан өг.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр сонирхолтой нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, тансаг хүрээнд өнгөрөөнө. Романтик учралууд таны хамгийн гол үйл явдал гэдэгт та чин сэтгэлээсээ талархах ёстой. Хайр дурлалд умбаж, түгшүүр эргэлзээгээ мартана.


ХУМХ (1/20-2/18)

Хэцүү өдөр. Дотоод эрх чөлөөгөө батжуулж, тэнцвэрээ хадгалахад сайн. Хувь заяа таньд таагүй бэлэг бэлтгэж байна. Ажил албанд тань болон гэр бүлд тань асуудал гарна. Төлөвлөгөө өөрчлөгдөж, амрахын оронд ажлаар дарагдах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Айдас, эргэлзээтэй өдөр. Буй болсон байдлыг бодитоор дүгнэхэд хүндрэлтэй байна. Ойр дотныхоо хүмүүсийн үйлдлийг буруугаар ойлгож болзошгүй. Гэр орныхоо ажлыг хийж, эмхэлж цэгцлэн, хэрэггүй гэсэн зүйлүүдээ үгүй хий. Өнөөдөр ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Харин үдшийг хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтай өнгөрөөнө.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...  
Үзсэн: 3112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй