Эмнэлзүйн сургалтын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр ЭХЭМҮТ-ийн 24 эмч, мэргэжилтэн эмнэлзүйн сургагч багшаар бэлтгэгдэж, мэргэжлийн гэрчилгээ авлаа.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт 64 дэх удаагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зохион байгуулагдсан бөгөөд гурван өдрийн сургалтад ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын үеэр эмнэлзүйн сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын зорилго, зорилтыг тодорхойлох, тохирох сурган заах арга зүйг сонгох, суралцагчийн мэдлэг, ур чадварыг үнэлэх аргачлалд оролцогчдыг дадлагажуулсан байна.
Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга замын талаар хэлэлцэж, эмнэлзүйн сургагч багшийн мэргэжлийн болон ёс зүйн хандлагын талаар мэдлэг, ойлголт олголоо.
Сургалтыг УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Батгэрэл, ХАБЭМТ-ийн Сургалт, судалгаа, Г.Гэрэлмаа-UC Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч , АУ-ны магистр, кл. Проф, М.Ундрам-АУ-ны доктор, ахлах зэргийн эмч, Б.Баттогтох-АШУҮИС-ийн багш АУ-ны доктор нар удирдан явууллаа.
Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалтын арга зүйг боловсронгуй болгоход чиглэдэг. Энэхүү тогтолцоог хөгжүүлэх ажил нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна.
Ийнхүү ЭХЭМҮТ-ийн 24 эмч, мэргэжилтэн эмнэлзүйн сургагч багшаар бэлтгэгдсэнээр төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүллээ гэж ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.

| Эмнэлзүйн сургалтын чанарыг дээшлүүлэх 24 сургагч багш ЭХЭМҮТ-д бэлтгэгдлээ | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.