Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

2017-10-21 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 2. Санчир гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй
                          Суудал: 
Шороо  

Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Од гарагсын эрхшээл ах эгч дүү нар, найз нөхдийн дунд хагарал гаргах бололтой. Та ахуй байдлынхаа төлөвийг бүрэн өөрчлөх боломжтой болно. Дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ талархлаа илэрхийл. Эс тэгвээс тун удахгүй талархалгүй байсандаа харамсах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Настай хүмүүсийн архаг хууч хөдөлнө. Эрүүл мэнддээ анхаарч, амралт ажлын дэглэм сахиж зөв хоолловол дээрх асуудал гарахгүй. Орон гэрийнхээ дулааныг хэвийн байлга. Хэрвээ та бээрэг бол гадуур хувцасгүй гадагш бүү гар.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Задлан шинжилж, харьцуулах чадвар болон зөн мэдрэмжиндээ итгэ. Энэ нь та эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө байдгийг тань илэрхийлнэ. Таны бодлогогүй үйлдэл гэр бүлийнхэнд чинь болон тэдний хувь тавиланд нөлөөлнө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны элэг бөөр өвдөж магадгүй. Үүнээс гадна сэтгэл санааны хэт ачаалалтай байна. Утсан болон өөх тостой хоол бүү хэрэглэ. Дасгал хөдөлгөөн намуухан хийж болно. Энэ нь бие бялдар, сэтгэл санаа, түүнчлэн хоол боловсруулалтыг тань сайжруулахад тустай.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэр бүлийнхнээ цуглуулж санхүүгийн боломжоо хэлэлц. Хоолны халдвар авах, толгой өвдөх нягууртай байна. Онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр бусадтай ашигтай хэлцэн хийж, анхаарал татаж чадна. Од эрхсийн таатай нөлөө олон хүнд мөнгөн орлого, ашигтай наймааг амлаж байна.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр гэр бүлийнхэн тань таныг гонсойлгож, тэдний бэрхшээлүүдийг шийдэж өгөхөөр сэтгэл тань шаналах болно. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл байрандаа очно. Та хэн ч мэдэхгүй арга барилаа илрүүлнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр чөлөөт цагаа гэр орноо тохижуулах, үл хөдлөх хөрөнгө солилцох, худалдан авахад зарцуулна. Үүндээ ч сэтгэл хангалуун байна. Өнөөдөр гэр орныхоо тохижилтонд ихээхэн анхаарал хандуул, үр хүүхдээ ч үүнд татан оролцуулахыг од эрхэс зөвлөж байна. Та ухаалаг байж зөв сонголт хийж чадвал сайн ханьтай учирснаа мэдрэх болно. Тиймээс ч хайр дурлалдаа ихээхэн анхаарал хандуулж, өөрийгөө бүрэн зориулах бололтой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Залуу гэр бүлийн хувьд хувийн амьдралд бага зэрэг асуудал гарна. Та өөрийнхөө асуудал, амбицаа хойш нь тавь. Тэгэхгүй бол сэтгэл санаагаа хямрааж биеэ муутгана. Арьсан дээр харшил гарах, нойргүйдэх магадлалтай. Шүршүүрт ор.


НУМ (11/22-12/21)

Шинэчлэл хийх, ирээдүйдээ итгэлтэй болох өдөр. Та төлөвлөсөн бүхэн бүтэх болно. Эмчилгээ эхлэхэд тохиромжтой өдөр болно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах, томоохон худалдан авалт хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Давстай хоолноос татгалз. Давс нь үе мөчний өвчнийг сэдрээж, цөсний чулууг үүсгэж даралт ихэсгэнэ. Хоолны дэглэм мөрдөх нь чухал. Танд давс ихээр агуулсан хоол ялангуяа лаазалсан бүтээгдэхүүн хориотой.


ХУМХ (1/20-2/18)

Өрхийн төсөвтөө хяналт тавьж, тодруулга хийх хэрэгтэй. Таны урьд нь бодож байсан зүйл, одоогийнхтой чинь зөрөөтэй байх нь. Хуучны өр төлөхтэй холбоотой, санхүүгийн үүргээ хатуу биелүүл. Шалиг байдал танд гай авчирна.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ ордны хүүхнүүд шинэ шохоорхолтой учирч, сээтэгнэнэ. Гэвч өөрийн биеэ барьсан, нэрэлхүү зангаасаа болж та цаад хүнийхээ сул ба давуу талыг мэдэж чадахгүй. Харин эрчүүд хуучин харилцаагаа сэргээх юм уу шинээр хүнтэй танилцаад хэрэггүй, эцэстээ гай л авчирна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...  
Үзсэн: 1989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй