Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-10-29 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 9. Адъяа гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үхэх   
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй
                          Суудал:
Шороо     

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэрэв та ахуй байдалдаа гэр орныхоо ажлыг илүү оновчтой, зүй зохистой болгох өөрчлөлт хийе хэмээн эртнээс бодож байсан бол яг одоо санаснаа биелүүлэхэд тохиромжтой үе. Өнөөдөр гэр орноо тохижуулах, шинэ тохилог тавилга худалдаж авахаар төлөвлөж болно.


ҮХЭР (4/20-5/20)

Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнээ дагаж мөрдөхийг хичээ. Гэхдээ хэт улайралгүй сайхан амар. Болж өгвөл эрүүл агаараар сайн амьсгал. Хоолоо тохируулж, хурц халуун ногоо бага хэрэглээрэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрүүл мэнд эмзэг, эрч хүч сул, ядарч үлбэгэр болно. Энэ үед хоолоо сойхыг эрс хориглоно. Шингэн сайн уу. Спиртийн төрлийн ундаануудыг бага тунгаар хэрэглэхэд тохиромжтой. Өглөөний дасгал сайн хийж бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны эрүүл мэндэд ноцтой аюул учирч магадгүй. Мөн ажил төрлийн ч асуудлууд хүндрэлтэй болно. Хэрвээ боломжтой бол урьдчилан сэргийл. Идэвхи багасна. Бусдын хэрэгт бүү оролц.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та түүнээс удаан хүлээсэн зүйлээ сонсохгүй л болов уу. Та олон зүйлд санаачлагаа алдаж магадгүй. Энэ өдөр ханьтайгаа илэн далангүй яриа өрнүүлж асуудлаа шийд. Үдээс хойш бие тань үлбэгэр болж, архаг хууч өвчнүүд сэдэрч тавгүйтэж магадгүй. Хувийн ажил хэргээрээ оролдож, эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой анхаарал тавихыг зөвлөж байна.


ОХИН (8/23-9/22)

Эхний хагаст тааламжгүй. Гэвч эргэн тойронд нөлөөлөх эрч хүч сайтай. Хувь заяа азгүй ч гэсэн өөрийн авьяас билгээс шалтгаална. Дотоод шүүрлийн булчирхай суларч, өвчин тусна. Амралтын өдөр ажлынхаа эрчийг сулруулж, өөртөө амралт олго. Мөнгөний асуудлаа хатуу хяна. Өнгөрсөн амьдрал дахь бараан хүмүүсээс хол бай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амьдралын буруу хэв маяг, дутуу нойр, хэт сэтгэлийн хөөрөл таны эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ өвчнийг дан ганц эмийн эмчилгээгээр эмчилж чадахгүй. Ус шингэнтэй хослуулсан ч бүрдэл эмчилгээ хийлгэ. Мөргөл бясалгал ч үр дүнгээ өгнө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны гэр бүлд хэн нэгний тань хэт биеэ даах гэсэн байдлаас болж маргаан гарна. Ханийн чинь аминч зангаас болж гэр бүлийн харилцаа муудахад хүрч болзошгүй. Иймд хэн хэн нь хэт их бие даасан байх хэрэггүй, илүү хүлээцтэй нь хожно. Эрчүүд уурандаа олон юм ярьж хэрүүл хийж болохгүй.


НУМ (11/22-12/21)

Сарын сүүлээр зөрчилдөөн хямралт байдал үүсч магадгүй. Та болон таны дотны хүний хооронд ор үндэсгүй хардалтын улмаас хар муу гүйнэ. Өөртөө шүүмжлэлтэй хандаж яаран дүгнэлт хийхээс татгалз. Нөхцөл байдлыг эрүүл ухаанаар үнэлж шаардлагатай дүгнэлтийг хий. Уран бүтээлчид энэ өдөр авьяас билгээ харуулан хөдөлмөрлөж өнгөрөөх хэрэгтэй. Тэдний авьяас билэг зүй ёсоор үнэлэгдэх болно.


МАТАР (12/22-1/19)

Хэрэгтэй хэлхээ холбоог хялбархан тогтооно. Ажил хэргийн талаар үндэслэлтэй маргаж чадна. Гэр бүлийн харьцаа итгэлтэй, найрсаг байна. Зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсыг хардаг болохоо мэдрүүл.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндээ анхаар. Элэг ходоод, гэдэсний өвчнүүд замбараагүй хооллолтоос болж үүснэ. Ялангуяа гэрээсээ хол яваа хүмүүст илүү хамаатай. Хоол төдийгүй уух усаа ч анхааралтай сонго. Эрүүл амьдралын хэв маягийг баримтал.


ЗАГАС (2/19-3/20)

Амарч хүч чадлаа сэлбэ. Өнгөрсөн амьдралаа эргэж хар. Өөрийгөө танин мэд. Өөрийн оюун ухаан, сэтгэл санааг эмхэлж цэгцэл. Биеэ чагна. Өнөөдрийн зөн совинг анхааралтай ажиглаж тайлбарла.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 4251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй