![](/uploads/202103/news/thumb/d98fedc7fd4cd29fb740965bcba35e96_x3.jpg)
Английн богино өгүүллэгийн мастер, модернист, феминис үзэлт зохиолч Виржиниа Вульфын хамгийн өвөрмөц бичлэгтэй өгүүллэгийн түүвэр “Гүн ахайтан ба Инжаан” Монголд анх удаа хэвлэгдлээ.
Зохиолыг Б.Шүүдэрцэцэгийн бага охин Б.Анхилмаа орчуулсан бөгөөд номынхоо нээлтийг ээжийнхээ шинэ бүтээл “Ялагсад” номтой хамт хийжээ.
Тэрбээр арваннэгдүгээр ангийн сурагч бөгөөд энэхүү номоо хоёр жилийн хугацаанд орчуулсан байна.
Энэхүү түүвэрт XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн "Нийгэмлэг", дөнгөж гэрлэсэн хосуудын мөрөөдлийн ертөнцийг харуулсан "Лаппин, Лаппинова хоёр", зургаа дахь мэдрэхүй, далд ертөнцийн сэдэвт маш торгон мэдрэмжээр бичсэн "Сүнстэй байшин" зэрэг онц сонирхолтой бүтээл, зохиогчийн тайлбар, дэлгэрэнгүй намтар багтжээ.
Сонирхуулахад, Виржиниа Вульфын номноос манай улсад нэг нь л орчуулагдсан байдаг аж.
“Гүн ахайтан ба Инжаан” Монголд анх удаа хэвлэгджээ | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.