Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

2026-02-11 14:29:38

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2026 оны 02-р сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2026 оны 02-р сарын 13-наас 2026 оны 02-р сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар, 16-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн   
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй