Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал Ичиножо А.Ичинноров нар өнөөдөр хоорондоо таарч барилдана

2021-07-08 10:28:10

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын буюу Нагояа башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Тус башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа бөгөөд өчигдөр түүний өрсөлдөгч мэагаширагийн хоёроос барилдаж буй Таканоши байлаа. Их аварга түүнд түүртэлгүй давснаар дөрвөн даваатай болов. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нутгийн бөх мэагаширагийн хоёроос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров юм.

Харин озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэагаширагийн нэгээс барилдаж байгаа Даэйшотой барилдаж давснаар дөрвөн даваатай болов. Өнөөдөр түүний өрсөлдөгч мэагаширагийн гурваас барилдаж байгаа Хокүтофүжи юм.

Мэагаширагийн хоёроос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр комүсүби Мэйсэйтэйй барилдаж давсан.

Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 4-0

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0

М-2 Ичиножо А.Ичинноров 3-1

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 3-1

М-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-1

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-0

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал Ичиножо А.Ичинноров нар өнөөдөр хоорондоо таарч барилдана   
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй