Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ.
Хөв цөөрөм ашиглалтад орсноор үер, ган, халиа дошины эрсдэл буурч, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3191 өрхийн 9810 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурах зэрэг байгаль орчин, нийгмийн бодит үр нөлөө бий болно.
Ажлын бэлтгэл 2026 оны хоёрдугаар сараас эхэлж, барилга угсралтын ажил 2026 оны зургаадугаар сарын 30-нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.