Шууд Chart

Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчил илрүүлжээ

2026-02-06 15:54:37

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Төр, захиргааны барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг 770 барилга байгууламжийг хамруулан зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 797 эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм.

Байгууллагын аюулгүй байдлын хангах шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, галын аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан томилоогүй, ажилтан, алба хаагчдыг сургалт, дадлага хамруулаагүй, гал унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулах үүргээ биелүүлээгүй, гал унтраагуурыг байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулаагүй, цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээ, цахилгаан хэрэгслийн угсралт нь ашиглалтын явцад шалбарч гэмтсэн, тусгаарлах чанараа алдсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчил илрүүлжээ   
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй