Шууд Chart

“Хөх монгол” хамтлагийн 25 жилийн ой тохиож байна

2023-06-24 11:05:59

Баруун Европын улс орнуудад  монголын язгуур урлагийг таниулан сурталчилж  яваа “Хөх Монгол” хамтлагийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт, үйл ажиллагаа Германы Ингольштадт хотод болж, АНУ, Франц, Чех, Швейцар Герман, Австри, Швед, Бельги, Унгар зэрэг 9 орны 170 гаруй зочид, албаны хүмүүс оролцсон байна. Бельгийн хаант улс дахь манай сэтгүүлч Б.Батбаяр мэдээлж байна.

Баруун европын орнуудад монголын язгуур урлагийг сурталчлан таниулж буй “Хөх монгол” хамтлагийн 25 жилийн ой тохиож байна.

“Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Хамтлагийн 25 жилийн ойн үйл ажиллагаа Германы Ингольштадт хотод болж, 9 орны 170 гаруй зочид хүрэлцэн ирснээс гадна  “Чингис хаан” хамтлагийн ахлагч,  Ардын жүжигчин Жаргалсайхан, ахмад Парламентч Лүндээжанцан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Мандахбилэг, Элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг , Ингольштадт хотын захирагч доктор Шарфын албаны дарга хотын зөвлөх парламентын бүлгийн дарга Франц Вёрл гэсэн албаны хүмүүс оролцжээ. 

Сурвалжлагч: Б.Батбаяр 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хөх монгол” хамтлагийн 25 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй