Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гурвантаа дуурсгаж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, Олимпын наадамд V байр эзэлсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргал хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрөөд байсан билээ.
Харин түүний спортын замналын дараагийн хуудас энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнээр дахин эхэллээ.
Тэрээр 2024 оны Парисын Олимпын наадмын дараа эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд завсарлаж, дараа нь амьдралынхаа хамгийн нандин мөчүүдийн нэгийг угтан, бяцхан хөөрхөн гүнжээ өлгийдөн авч ээж болсон билээ. Энэ нь түүний амьдралд спортын амжилтаас өөр нэгэн том, нандин ертөнцийн үүдийг нээсэн аз жаргалтай үйл явдал байв.
Гэвч их спортын замнал, дэлхийн дэвжээнд өөрийнхөө нэрийг тамгалсан тамирчны зүрх сэтгэл хэзээ ч бөхдөггүй ажээ.
Тэрээр эргэн ирж, өөрийн ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчээ дахин харуулан, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхийн төлөөх сорилд амжилттай оролцож, энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зорих эрхээ өвөртлөн Казахстаны нийслэл Астана хотноо болох дэлхийн аваргын дэвжээнд дахин зодоглохоор боллоо.
| МУГТ Д.Отгонжаргал ДАШТ оролцоно | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.