Шууд Chart

БНСУ-ын дуучин G-Dragon Хар тамхитай тэмцэх сан байгуулна

2023-12-27 12:00:36

Өмнөд Солонгосын к-поп од G-Dragon Хар тамхины хэрэглээтэй тэмцэх сан байгуулахаар 300 сая вон хандивлана гэж мэдэгджээ.

Хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын нийгмийн дундах нэг том асуудал болоод байгаа юм.

Дуучин G-Dragon өнгөрсөн сард хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж эхэлсэн ч бүх төрлийн шинжилгээгээр хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон.

Нэрээ цэвэрлэснийхээ дараа дуучин G-Dragon Хар тамхитай тэмцэх сан байгуулах талаараа мэдээлж, энэ сангаа “JustPeace сан” гэж нэрлэхээ мөн зарласан юм.

Өмнөд Солонгост хар тамхины хууль маш чанга байдаг. Энэ улсад жилд дунджаар 20 мянган хүн хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж, шийтгэл амсдаг байна.

Хар тамхи хэрэглэж баригдсан хүмүүсийн дотор өсвөр үеийнхний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь маш том асуудал болж байна гэж дуучин G-Dragon агентлагаараа дамжуулж мэдээлжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын дуучин G-Dragon Хар тамхитай тэмцэх сан байгуулна  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Boltugai [127.0.0.xxx] 2023-12-27 16:06
Und deer ni ustgaj uunees uuriguu tataj avah huchtei bai

Бидэнтэй нэгдээрэй