![](/uploads/201605/news/thumb/719c0039327f236ef30102a5cd217e43_x3.jpg)
Монгол болон БНХАУ-ын Засгийн газрын хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хуралдаан эхэллээ. Энэ үеэр Хятадын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийгдэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг түргэтгэх, “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг Хятадад зохион байгуулах асуудлууд шийдэгдэв.
Монгол Улсаас БНХАУ руу 780.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон. Үүний ихэнх хувь буюу 481.5 сая ам.долларын зэсийн хүдэр, баяжмал гаргажээ. Нүүрс 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Харин БНХАУ-аас Монгол Улсад эхний улирлын байдлаар 186.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон. Үүнд 28.2 сая ам.долларын цахилгаан эрчим хүч, 9.9 сая ам.доллар телефон, цахилгааны утас, аппарат зэрэг орж байна” гэв.
Монгол, Хятадын хамтын ажиллагааны хуралдаан эхлэв | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.