Шууд Chart

Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй

2026-08-08 10:23:41

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын төвд “Бамбай хоншоорт” хортой могой ихээр орж ирэх болсон тухай албаныхан анхааруулж байна.

Энэхүү могой нь маш хортой бөгөөд ихэвчлэн хад асга ихтэй газраар нутагладаг ч үерийн усаар дамжин суурьшлын бүсрүү нэвтрэх болжээ.

Бамбай хоншоорт нь хул шарга, хар хүрэн өнгөтэй бөгөөд хурдан хувирдаг, нуруу сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, хүүхэн хараа нь босоо хэлбэртэй, нүд хамрын хооронд гүн хонхортой, зэрвэс харахад хамрын дөрвөн сүвтэй мэт харагддаг учир бусад могойноос хялбар ялгагддаг.

Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах, түргэн иртэл шингэн зүйл ихээр ууж, аль болох хөдөлгөөнгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ийм төрлийн могой харсан тохиолдолд Нийслэлийн “Байгаль орчны газар”-ын шуурхай удирдлагын төвийн 11323780, 11310005 дугаарт яаралтай мэдэгдэж, дуудлага мэдээлэл өгөх болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д амарч зугаалж байхдаа өндөр өвстэй хэсэгт зорчихгүй байх, хортой могойд хатгуулахаас сэргийлэхийг анхааруулж байна.

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ


Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй