Шууд Chart

Лондон хотод Харри Поттер зохиолын сэдэвт үзэсгэлэн нээгджээ

2017-10-25 14:59:34

Хорин жилийн өмнө буюу 1997 оны 7 сарын 26-нд “Харри Поттер ба Гүн ухааны чулуу” нэртэй ном хэвлэгдэн гарсан даруйдаа 450 сая хувь борлогдож, дэлхийн 79 хэл дээр орчуулаган гаргасан байдаг. Анхны цувралаас хойш, Харри Поттерын ном, кино, нэрийн бүтээгдэхүүнүүд нь зах зээлд өндөр эрэлттэй байж олон зуун сая фунтын ашиг орлого олжээ.

Тухайлбал, Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой хүмүүсийг нэрлэхэд, Харри Поттерын зохиолч Роулинг өнгөрсөн 2016 онд 90 сая америк долларын ашигтай ажиллаж, жагсаалтыг тэргүүлж байна.

Харри Поттер цуврал хэвлэгдээд 20 жилийн ойг нь тохиолдуулж, дэлхийн олон оронд энэхүү ойг тэмдэглэж байна. Энэхүү ойд зориулан Британийн номын сангаас Харри Поттер ид шидийн түүх нэртэй номын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн нээгдсэн даруйдаа тасалбар нь 30 мянган хувь борлогдож, 20 жилийн өмнө анх хэвлэгдэн гарч байсан Харри Поттер цуврал зохиол одоо ч дэлхийн хамгийн нэр хүндтэй, үнэнч шүтэн бишрэгчидтэй зохиол гэдгийг дахин нотлон харууллаа гэж зохион байгуулагчид хэлж байна. 4 сарын турш үргэлжлэх уг үзэсгэлэнд, ид шидтэй холбоотой үзмэр болон түүхэн баримтуудыг сонирхуулж байна. Мөн энэ үзэсгэлэнд, дэлхийн ховор ном, гар бичмэлүүдийг байрлуулсны зэрэгцээ номонд гардаг ид шидтэй холбоотой түүхэн үйл явдлыг ч танилцуулах юм байна. Түүнчлэн алхимын шинжлэх ухааны талаар бичсэн 6 метрийн урттай гар бичмэлийг дэлгэн харуулах юм.

Үүнээс гадна, үлгэрийн амьдтад, шидэт шингэн, хар шидээс хамгаалах тарнийн танхим зэрэг тус тусдаа олон сонирхолтой танхим Британийн номын санд нээсэн байна. Үзэсгэлэнг сонирхон ирсэн хүмүүс хэрвээ хүсвэл Харри Поттер цувралд гардаг цайны ханд болон, болор бөмбөлгөөр ч хувь заяагаа мэргэлүүлэх боломжтой юм байна. Харри Поттер ид шидийн түүх нэртэй үзэсгэлэн ирэх оны 2-р сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон хотод Харри Поттер зохиолын сэдэвт үзэсгэлэн нээгджээ  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй