Шууд Chart

COP17-ын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрджээ

2026-08-29 09:28:40

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17-ын хаалтын хэвлэлийн хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир тус хурлын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт бий болсон эдийн засгийн үр өгөөжийн талаар танилцууллаа.

COP17-ын үеэр нийт 47 зочид буудал үйлчилгээнд хамрагдаж, 13,910 ор хоног ашигласан, зочид буудлын салбар 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.

Мөн 182 улсын зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж, 87,000 гаруй хүн ресторан, зоогийн газраар үйлчлүүлж, 3,543 ажилтан ажиллажээ.

Түүнчлэн Монгол Улсын байгаль, нүүдлийн соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зочдод сурталчлан таниулж, 250 аялал борлуулсан байна.

Ийнхүү олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болох COP17 нь зөвхөн хурал, уулзалтаар хязгаарлагдахгүй, зочид буудал, хоол үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарт бодит орлого, ажлын байр, бизнесийн шинэ боломж бий болгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17-ын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрджээ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй