Хуванцар сав нь байгальд 400-1000 жилийн задарч, хөрсөнд шингэдэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тиймээс ч хуванцрын давуу болон сул талыг ашиглаж, ус болон ундааны хаягдал хуванцар савыг ашиглаж, усан завь барьсан байна.
Камерууны оюутнууд, дахин боловсруулах материал тэр дундаа, байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагч хуванцар савыг ашиглах мэргэн санаа олж, амьдрал туршиж үзсэн нь усан завь юм. Оюутнууд усан завьны үндсэн түүхий эд болсон хуванцар савыг гадаад орчин, ойролцоох голын эрэг зэргээс түүж цуглуулан, завиа бүтээдэг байна. Энэ нь байгаль эх дэлхийгээ эрүүл байлгахаас эхлээд, түүсэн хогоо дахин боловсруулах биш, эргээд хэвээр нь ашиглаж байгаа нь хамгийн онцлог бөгөөд давуу талтай болж байгаа юм байна. Нутгийн загасчид оюутнуудын хийсэн усан завыг өөрийн ажил болоод, өдөр тутмын амьдралдаа байнга ашиглах болсон байна. Нутгийн загасчид эхлээд, оюутнуудын санааг зүгээр нэг тоглоом мэт хүлээн авч байсан байна. Тэдгээр загасчид, уг хуванцар саван завиар аялаж үзээд, энгийн завийг бодоход хамаагүй хүчтэй, хөвөх чадвар сайтай хэмээн дүгнэсэн байна. Оюутнууд уг санаагаа ажил хэрэг болгож, төрийн бус байгууллага байгуулан, гарааны бизнехс эрхлэх болсон байна.
Тус байгууллага одоогийн байдлаар, 60 гаруй ийм төрлийн завь үйлдвэрлэж, худалдан борлуулаад байна. Хуванцар саван завь 20 орчим америк долларын үнэтэй. Дунд хэмжээтэй нэг завийг хийхэд ойролцоогоор 1000 гаруй хуванцар сав ашигладаг байна. Камеруны оюутнуудын сэдсэн энэхүү санааг бас дэлхийн хэд хэдэн орны хүмүүс өөр өөрсдийн технологиор баяжуулж, гаргасан байна.
Тухайлбал, Камбож улсад яг ийм төрлийн завийг ч мөн хийж туршсан байна. Мөн АНУ-д хуванцар сав болон мод ашиглаж, далбаат завийг бүтээсэн байдаг байна.
| Хуванцар сав ашиглаж завь бүтээжээ | ||
| Үзсэн: 2768 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.