Аппле компанийг үндэслэгч Стив Жобс хөгжим сонсох дуртай хүмүүст зориулж анх 2001 онд Айпод гэдэг нэртэй гайхалтай бүтээлийг бий болгож өгсөн. Түүний ачаар хүмүүс өөрсдийн хүссэн дуугаа хүссэн хэмжээгээрээ тус бяцхан хайрцагт багтаан хөгжмийн боловсролоо хөгжүүлсээр өнөөдрийг хүрч байна. Айплийн айпод 16 нас хүрээд байна.
Аппле компанийг Стив Жобс болон түүний хамтрагч Стив Возняккгүйгээр төсөөлхийн аргагүй. Айподыг бүтээх санааг анх хэрэгжүүлэхийг эрмэлзэж, загварлаг, өнгөлөг, шинэлэг, багтаамжтай, ашиглахад хялбар хөгжим тоглуулагчийг тэд бодит болгож өгсөн. Одоогоос яг 16 жилийн өмнө 2001 оны 10-р сарын 23-нд Апплийн хуучин төв байр байрлаж байсан Аппле Таун Холлд Стив Жоб танилц, энэ бол Айпод гэж танилцуулж байсан юм. Тухайн үед түүний энэ бүтээл хэрэглэгчдийн хамгийн их хүлээж байсан технологийг өөлөх юмгүйгээр зохион бүтээсэн байсан юм. Анхны загвараа танилцуулж байхдаа таны халаасанд 1000 ширхэг дуу багтана хэмээн олны анхаарлыг татаж байжээ.
Өөр нэгэн шинэ зүйл бол хурууны эргүүлэх хөдөлгөөний тусламжтайгаар дараагийн дуугаа болон дууныхаа чанга сулыг тааруулж болдог шинэ төрлийн товчлуур байсан. Анхны айпод нэг удаагийн бүрэн цэнэглэлтээрээ 10 цаг тасралтгүй ажиллах боломжтой байсан буюу худалдаанд 399 америк доллараар зарагдаж байсан юм байна. Үүний дараагаар жил өнгөрөх тусам айподын загвар, чадал, хэмжээ хувсан өөрчлөгдөн өнөөдрийн бидний хэрэглэдэг ухаалаг гар утастай дүйцэхүйц хэмжээнд хүрч ирээд байна.
Мэдээж энэ үеэр хөгжмийн салбарт Айтүүнс гэдэг шинэ үг,шинэ үйлчилгээ орж ирсэн нь бас нэгэн шинэ дэвшил болж өгсөн гэдгийг онцолмоор байна. Анхны айподын дараагаас Айпод фото, болон айпод мини нэртэй хөгжим тоглуулагч 2004 онд, жижиг хэмжээтэй айпоп нано, айпод шафле нь 2005 онд гарч байсан бол айпод тауч 2007 онд гарч байсан юм.
| “IPOD” 16 нас хүрлээ | ||
| Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.