Шууд Chart

Саудын Араб орчин үеийн хотын бүтээн байгуулалтад 500 тэрбум Америк доллар зарцуулна

2017-10-26 13:02:23

Саудын Араб улс ирээдүйд орчин үеийн соёл иргэншлийн хотыг бүтээн байгуулахаар зорьж байна. Тэнгэр баганадсан өндөр цамхаг, технологийн хөгжил бүхий хотхон, хотын замын хөдөлгөөндөө нисдэг төхөөрөмж түлхүү ашиглах гээд бүхий л бүтээн байгуулалтанд 500 тэрбум америк долларыг зарцуулахаар болсон талаар олон улсын хэвлэлүүдэд онцолж байна. Үүнийг эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой хот болно гэж үзэж байгаа юм.

Саудын Арабын хаан ширээ залгамжлагч Мухаммед бен Салман Улаан тэнгисийн эргийн ойролцоо орших нутаг дэвсгэрт орчин үеийн, соёл иргэншилт хотыг сүндрүүлэхийг төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мэдээж маш их хөрөнгө санхүү, ажиллах хүчин, цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцолж байсан юм. Хамгийн гол нь зөв бодлого төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, шинэ хотыг Ниом гэж нэрлэхээр болсон талаар мэдэгдсэн юм. Харин Ниом хотыг барьж байгуулах барилгын ажлын хөрөнгийг босгоход Саудын Арабын засгийн газар, Хаант улсын хөрөнгө оруулалтын сан, орон нутгийн болон олон улсын хувь улсын байгууллагын хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний санхүүжилт өгөх юм байна. Энэ нь нийтдээ ойролцоогоор 500 тэрбум америк доллар болж байгаа юм.

Энэ хүрээнд Саудын Араб 2030 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх шинэ хотын стратегийн төлөвлөөний хөтөлбөрөө олон нийтэд танилцуулаад байгаа. Тус хотыг дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншлийн гол төв цэг болно хэмээн онцлон танилцуулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб орчин үеийн хотын бүтээн байгуулалтад 500 тэрбум Америк доллар зарцуулна  
Үзсэн: 3987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ГООЧОНО [202.72.245.xxx] 2017-10-27 09:25
ТӨВЛӨРЧ ХӨГЖДӨГ ОРЧИН ХҮНИЙ НИЙГМИЙН ЁС БАЙХАД ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА ГЭЖ ЯРЬДАГ МАНАЙ ДАРГАНУЦАРУУД УЛСЫГ МААНЬ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Бидэнтэй нэгдээрэй