Шууд Chart

Махны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

2017-10-27 11:36:31

Манай аймагт мах боловсруулах хоёр үйлдвэр үүд хаалгаа нээсэн. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг мөчид Говь-Алтай аймгийн Чандмань суманд Туркийн 100 хувийн буцалтгүй тусламжийн төсөл хөтөлбөрөөр жишиг дунд оврын махны үйлдвэр энэ онд баригдахаар болоод байгаа.

Харин Алтай хотын төвд нээгдээд төд удаагүй байгаа түмэн уул махны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Үйл ажиллагаатай аймгийн засаг дарга С.Гансэлэм албаны төлөөлөл болох хүмүүс танилцаж аймаг орон нутгийн зүгээс дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 72 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй боллоо.

Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 200 бод, 300 орчим бог нядлан гүн хөлдөөх хүчин чадалтай зоорьтой үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Мах боловсруулах үйлдвэр үүд хаалгаа нээснээр иргэдийг баталгаатай хүнсээр хангах, ойрын сумдын малчид малын махаа зардал чирэгдэл багатай өндөр үнээр борлуулах боломж бүрдэж байгаад иргэд талархалтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Махны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ  
Үзсэн: 2998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй