Шууд Chart

Киевийн төвд болсон дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн тодорхойлж мөрдөн шалгаж байна

2017-10-27 12:06:56

Украины  нийслэл  хотын төвд  болсон дэлбэрэлтийг  тус  улсын  аюулгүйн  зөвлөл  террорист  халдлага  хэмээн  тодорхойлж  мөрдөн шалгаж  эхлээд  байна. Украины  дотоод хэргийн яамнаас мэдээлж  байгаагаар Украины  эрүүгийн хуулийн  258-р  заалтын дагуу эрүү үүсгэн  шалгаж байгаа юм байна. 

Дэлбэрэлт болсон газар шуурхай группынхан болон  саперууд  ажилласан  байна. Дэлбэрэлтийн  уршгаар  5 хүн  гэмтэж  шархадсаны  дотор  Радикал намаас  Дээд Радад  сонгогдсон гишүүн Игорь  Мосийчук  байсан  байна.  Түүний хамгаалагч  хүндээр  шархадсан байсан  бөгөөд эмнэлэгт хүргэж  эхний  шуурхай тусламж  үзүүлсэн  боловч нас  барсан  байна. Дэлбэрэлт  өчигдөр орой  Киев  хотын  төвд  буюу Эспрессо телесувгийн байрны үүдэнд  болсон  байна.  Дотоод хэргийн  сайдын  зөвлөх  Антон Геращенкогийн мэдэгдсэнээр  бол  мотоцикл  дээр  байрлуулсан  тэсрэх  төхөөрөмж дэлбэрсний хүч  нь  нэг  кг  тритиллийн эквивалент байжээ. 

Зарим хэвлэлүүд, мөн Мосийчук  депутатын хамтран  зүтгэгчид  энэ  дэлбэрэлтийг  түүний  амь насанд халдах гэсэн оролдлого хэмээн үзэж  байна. өмнө нь  түүний  амь  насанд  халдана гэсэн сүрдүүлэг ирдэг байсныг мэдээлж  байна.  Мөн  Украины  зэвсэгт  дайчдын  Азов  батальоны  командлагчийн орлогч  байсан,  өмнө нь  нэг  бус удаа  улс  төрийн  шалтгаанаар  хоригдож  явсан,  Дээд  Радын  чуулган дээр   согтууруулах  ундаа  хэрэглэсэн үедээ  зодоон  цохион  хийж  явсан   түүний  амь насанд халдах гэсэн оролдлого өмнө нь ч гарч байсан гэсэн мэдээлэл  байна.   Мосийчук  хагалгааны  дараа хэвлэлийнхэнд  өгсөн ярилцлагадаа  Украинд  анх удаагаа  төрийн  ийм өндөр  албаны хүний  аминд  халдахыг  завдсан хэрэг гарлаа хэмээн онцолсон байна. Түүнчлэн энэ хэргийн ард  Москва  бий, гүйцэтгэгч  нь харин Украиных гэж таамаглаж  байгаагаа ч илэрхийлсэн  байна. 

Мөн  Украины  дотоод хэргийн   сайдын зөвлөх Антон Геращенко   Киевийн төвд  болсон энэ дэлбэрэлтэд  Оросын тусгай  албад  холбоотой  байж  магадгүй хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Киевийн төвд болсон дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн тодорхойлж мөрдөн шалгаж байна  
Үзсэн: 1848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй