АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Москвагийн нааштай сайн харилцаа Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой хямралыг зохицуулахад тус болох байсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Фокс Ньюст өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү онцолсон байна. Ерөнхийлөгч Трамп ОХУ-ыг цөмийн их гүрэн гэдгийг онцлоод сайн харилцаатай байх боломжтойг тэмдэглэн хэлсэн.
Умард Солонгосыг тойрсон асуудлаар АНУ Хятад улстай нягт хамтран ажиллаж байгаа. Харин үүн дээр ОХУ-ыг нэмчихвэл Умардын асуудлыг зохицуулахад улам л амар хялбар байх байсан юм хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн тэргүүн ийнхүү ОХУ-тай харилцах харилцаагаа сайжруулах нь зүйтэй гэж шууд хэлээгүй ч эсэргүүцэхгүй гэдгээ ийнхүү илэрхийлээд байна. Гэвч АНУ, ОХУ-ын хооронд дипломат маргаан үүссэн хэвээр л байна. АНУ-ыг Санфранциско дахь ОХУ-ын Ерөнхий консулын газраас архивуудыг нь сайн дураараа гаргаж Вашингтон дахь ОХУын элчин сайдын яамныханд шилжүүлэн өгснийг Москва буруутгаж байна.
АНУ архивын баримтуудаа авах боломжийг олгоогүй, өөрсдөө хайрцаглан савлаж Вашингтонд авчирч өгсөн хэмээн Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамныхан мэдэгдэж байна. Мөн тус яамныхан Консулын архивууд, баримт бичгүүд нь хаана гэдгээс үл шалтгаалан хэзээд хүрч боломгүй, халдашгүй дархан байх ёстой. Америкийн тал энэ үйлдлээрээ Консулын харилцаа, консулын конвенцийн тухай Венийн конвенцийн заалтуудыг зөрчлөө гэж Оросын тал буруутгаж байна.
| Трамп: АНУ, ОХУ-ын сайн харилцаа Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслах байсан | ||
| Үзсэн: 2263 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.