Шууд Chart

Туркийн шүүх хүний эрхийг хамгаалагч байгууллагын 8 ажилтныг суллахаар шийдвэрлэлээ

2017-10-27 12:28:52

Стамбул  хотын шүүх  Эмнести  Интернэшлийн идэвхтэн  8 хүнийг суллахаар шийдвэрлэсэн байна.  Гэхдээ  шүүх  ажиллагаа дуусах хүртэл  тус улсын  нутаг дэвсгэрийг орхин гарахгүй  гэдгээ илэрхийлж  гарын үзэг  зурсных нь дараагаар  ийм  шийдвэр  гаргасан  байна. 

Эмнести  Интернэшлийн  хүний эрхийг хамгаалагчдыг  террорист  байгууллагыг дэмжсэн, террористуудад тусалсан хэмээн буруутгаж  өнгөрсөн  7 сард  баривчилж  хорьсон юм. Тэднийг кибер аюулгүй байдал, мэдээллийн удирдлага сэдэвт семинарт  оролцож байх үед нь ийнхүү  баривчилж  саатуулсан юм. 

Нийт 11 хүнийг  сэжиглэн хорьсоны  дотор Германы  иргэн  байсан юм. Туркийн  прокурорынхон тэдэнд  5-15  жлийн хорих ял оноохыг шаардаж байсан Юм.  Хүний эрхийг хамгаалагчдыг ийнхүү  саатуулснаас болж  Анкара Европын орнуудын харилцаа хурцдах болсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн шүүх хүний эрхийг хамгаалагч байгууллагын 8 ажилтныг суллахаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй