Шууд Chart

Умард Солонгос АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцаллаа

2017-10-27 13:30:08

Умард  Солонгос  энэ  сарын сүүлчээр  Норвегийн Осло  хотод  зохион байгуулахаар төлөвлөж  байсан АНУ-ын албан  төлөөлөгчидтэй хийх уулзалтаа  гэнэт цуцлаад  байна. Энэ тухай  Японы ТБС телесуваг өнөөдөр мэдээлсэн юм. Пхеньян ийм аргаар Солонгосын хойгийн орчимд  Америкийн цэргийнхний  сургуулилт идэвхжсэнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ  хэмээн тус телесуваг мэдээлсэн  юм. Ослод хийхээр төлөвлөж байсан уулзалтанд Умард Солонгосын  асуудал  эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Жозеф Юн, Умард Солонгосын Хойд Америкийн газрын захирал Цой Сон Хи нар  оролцох ёстой байсан юм. 

Сүүлийн үед Цой Сон Хи нь олон уулзалт хэлэлцээнд оролцох болсон бөгөөд хамгийн сүүлд буюу энэ сард Москвад  болсон цөмийн зэвсэг  үл дэлгэрүүлэх  асуудлаархи  бага хуралд оролцсоныг энэ дашрамд хэвлэлүүд сануулж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцаллаа  
Үзсэн: 2580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.218.xxx] 2017-10-29 08:23
АНУ дэлхийн жижиг буурай орны баялагыг ардчлал гэдэг залжин аргаар дээрэмдэж өөрийн санаанд таараагүй орныг эдийн засгаар хяхан боймлож эрхшээлдээ байлгадаг орон. үүнийг нь дэлхийн соёлт хүн төрлөхтөн ойлгож АНУ г үзэн ядах, хорлон сүйтгэх ажллагаа улам хүрээгээ тэлж байна. зоригтой төр засагтай орон АНУ-г илэрхий эсэргүүцэж байна.
Зочин [62.167.114.xxx] 2017-10-28 17:00
ted nartai uulzah hereggui shdee, hezeech yarisan helsenee bielyyldeggui, orosiig bol shuvtan huurch baigaa, dongoj uulzaad ard shal oor asuudal bolj baidag aimaar uls

Бидэнтэй нэгдээрэй