Террористуудын санхүүжилттэй тэмцэх олон улсын төв анхны хориг арга хэмжээгээ аваад байна. Тус төвд нэгддэг АНУ, Персийн булангийн 6 орон Исламын улс бүлэглэл болон Арабын олтриг дахь Аль Кайд байгууллагад дэмжлэг үзүүлдэг хэмээн хэд хэдэн байгууллага, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авсан байна.
АНУ-ын сангийн яам үүнийг анхны хамтын хүчин чармайлт хэмээн онцолсон байна. Америкийн сангийн сайд Стивен Мнучин терроризм бүх улс орнууд, ард түмэнд аюул заналхийлэл учруулж байгаа учир шийдэмгий, шинэлэг, олон талт арга хэмжээ авах шаардлагатайг Эр Риядад онцлон хэлсэн байна. Террористуудын санхүүжилтийн эсрэг тэмцэх төвийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Саудын Арабид айлчлах үеэр нээсэн юм.
АНУ-аас гадна Саудын АРаб, Бахрейн, Кувейт, Оман, АРабын нэгдсэн Эмирт улсууд энэ төвийн гишүүд нь юм.
| Террористуудын санхүүжилттэй тэмцэх олон улсын төв анхны хориг арга хэмжээгээ авлаа | ||
| Үзсэн: 2628 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.