Шууд Chart

Тайландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ

2017-10-27 13:55:14

Пумипон Адульядеттай салах  ёс гүйцэтгэж  эхэллээ. Хаан Адульядет  өнгөрсөн оны 10 р сард  88 насандаа  таалал  төгссөн юм. Үүнтэй холбоотойгоор тус улс  даяар бүтэн нэг  жилийн гашуудал зарласан юм. Харин өчигдрөөс  нийслэл Бангкок  хот дахь хааны  ордонд  түүнтэй  салах ёс гүйцэтгэх  ёслол  эхэллээ.  Таван  өдрийн хугацаанд  Тайландын  угсаа залгамжлах ханхүү,  хааны  ураг төрлийнхөн,  төр засгийн албаны  хүмүүсээс гадна  жирийн иргэд  салах  ёс  гүйцэтгэх  юм. 

Өчигдөр л гэхэд  хааны  ордны  гадна  эмгэнэл гашуудлаа илэрхийлж, хаантайгаа салах  ёс  гүйцэтгэхээр  25 мянган хүн  цугласан  байлаа. Мөн   дэлхийн  40  гаруй орны  төлөөлөгчид  энэ  гашуудлын  ёслолд  оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм бйана. Хаан Пумипон Адульядетаг  тус улсын эв  нэгдэл,  тогтвортой байдлын  бэлэг  тэмдэг  хэмээн  өргөмжилдөг байсан юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ   
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй