АНУ-ын Ерөнхийлөгч Трамп эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаж байгаагаа манайх цагаар өнгөрсөн шөнө мэдэгдлээ. Энэ нь АНУ даяар опиат буюу хар тамхи, мансууруулах бодис газар авсантай холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаагаа тайлбарласан.
Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа опиатын хямрал үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаж байгааг зарласан. Тэрээр Цагаан ордонд ийнхүү мэдэгдсэн бөгөөд энэ үеэрээ зарим нэг статистик тоо баримтыг дэлгэсэн. Тухайлбал 2016 онд АНУ-д хар тамхи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж 64 мянган хүн амиа алдсаныг мэдээлсэн.
Үүгээр АНУ дэлхийд хар тамхи мансууруулах бодис хэрэглэгч томоохон улс гэдэг нь батлагдаж байгааг ч онцлон тэмдэглээд энэ тахлыг өнөө үеийнхэн таслан зогсоож чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ онц байдлын дэглэм ийнхүү зарласан ямар тодорхой арга хэмжээнүүд авахаа тодруулж хэлээгүй байна. Өмнө нь энэ чиглэлээр байгуулсан тусгай комиссын эцэслэсэн тайлан илтгэл нь ч хараахан гараагүй байгаа юм байна. Трамп Ерөнхийлөгч энэ тайлан илтгэлийнх нь зарим хэсэгтэй нь л танилцаад үнэхээр ноцтой хямралт нөхцөл байдалд ороод байгаагийн эсрэг шуурхай шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Опиат гэж нэрийддэг хар тамхи мансууруулах бодисонд морфин, хероин, кодеин, дезоморфин гээд байгалийн болон синтетик бүтээгдэхүүнүүд багтдаг юм байна.
| Трамп ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарт онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 2370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.