Шууд Chart

Каталоны засаг захиргааны тэргүүн ээлжит бус сонгууль зохион байгуулахаас татгалзлаа

2017-10-28 10:02:50

Каталоний засаг захиргааны  тэргүүн Карлес Пучдемон орон  нутгийн хууль тогтоох байгууллагын  ээлжит  бус сонгууль  зохион байгуулах эсэх  асуудлаар байр сууриа илэрхийлсэн тусгай мэдэгдэл  хийсэн. Тэрээр  ямар ч баталгаа байхгүй учир ийм сонгууль  зохион байгуулах  шаардлага  байхгүй хэмээн мэдэгдээд  байна.

Мөн  энэ үеэрээ Испанийн  засгийн газраас  Үндсэн хуулийн  155 р заалтыг  ашиглахаар   шийдсэн нь  хууль  бус  бас  гутаан доромжилсон үзэгдэл  хэмээн  тайлбарласан  байна.  Испанийн засгийн газар  өнгөрсөн  21 ны  өдрийн шуурхай хуралдаанаараа Каталоны  хямралаас  гарахын тулд үндсэн хуулийн энэ заалтыг ашиглахаар  шийдсэн  юм. 

Энэ дагуу Каталоны  засгийн газрыг огцруулж  ойрын 6 сарын  дотор  орон нутгийн  ээлжит бус сонгуулийг  зохион байгуулахыг санал болгосон.  Энэ хүртэл   автономит  энэ  мужийн  удирдлагыг  төв  засгийн газар шилжүүлэх  ёстой  болсон  юм.  Харин  Каталоний засаг захиргааныхан  энэ шийдвэрт  дээрхи хариуг  өгч  байна.  

Өөрөөр хэлбэл ээлжит бус сонгууль зохион байгуулахгүй, мөн Мадридын шийдвэр Ардчилсан зарчимтай харшилж байна  хэмээн хариу  бариад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Каталоны засаг захиргааны тэргүүн ээлжит бус сонгууль зохион байгуулахаас татгалзлаа  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй