Эцэст Индонезийн нийслэл Жакарта хотоос ирсэн шуурхай мэдээллийг хүргэе. Тус хот дахь салют үйлдвэрлэдэг газарт гал гарч хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар сүүлийн мэдээгээр 47 хүн амь насаа алдсан байна.
Түүнчлэн дэлбэрэлтээс болж 46 хүн гэмтэж бэртсэнийг ойролцоох эмнэлгүүдэд нь хүргээд байга юм байна. Дэлбэрэлт болох үеэр үйлдвэрт нийт 103 хүн ажиллаж байсан байна. одоогоор мэргэжилтнүүд ямар шалтгаанаар гал гарч олон хүн амиа алдсан дэлбэрэлт болсныг тодруулахаар ажиллаж байна. Үйлдвэрийн барилга бүхэлдээ сүйрсэн бөгөөд нурангин дор хүмүүс байж болзошгүй хэмээн эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. Гал үйлдвэрийн байрны төв хэсгээс эхэлж гарч маш хурдтайгаар тархсан байна.
Норвегийн Баренцбург хотоос хэдхэн кмийн зайд Гренландын далайд 8 хүнтэй явсан Оросын МИ-8 нислэг тэрэг осолдсон тухай тус улсын аврах албаныхнаас мэдээлсний дагуу эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлээд байна. Онгоц унасан байж болох газарт аврагчид шуурхай албаныхан ажиллаж байгаа ч одоогоор амжилт муутай байгаа юм байна. далайд гэхдээ хөөсөнцөрүүд үүссэнтэй холбоотойгоор гүнд нь ямар нэг зүйл байж магадгүй гэж л таамаглаж байгаа юм байна. Оросын нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаа цаг агаарын хүнд таагүй нөхцөлд үргэлжилж байгаа юм байна. Эрлийн ажиллагааг агаараас, эргээс, тэнгис дээгүүр зохион байгуулж байна. Ми-8 онгоц ОРосын Конверс авиа компанийх бөгөөд тус онгоц Пирамидаас Баренцбургийн чиглэлд нисч явсан юм байна.
АНУ Умард Солонгосын засгийн газрын зарим гишүүн болон ардын армийн эртхэнүүдийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. энэ тухай Америкийн сангийн яамнаас мэдээлсэн юм. Тодруулбал хориг арга хэмжээний жагсаалтанд Умардын Хөдөлмөрийн сайд, түүний орлогч, армийн армийн командлагч, Хятадын Шэньян дахь Умард Солонгосын Ерөнхий консул, Ардын аюулгүй байдлын сайдын 1-р орлогч нарын нэрийг нэмж оруулсан байна. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер НАуэртийн мэдээлснээр хүний эрх зөрчсөн гэмт хэрэгт холбоотой хэмээн тэднийг хориг арга хэмжээний жагсаалтанд нэмж оруулсан байна.
Си эн эн Мария нэртэй хар шуурга Пуэрто Рика, Америкийн Виржийнийн арлуудыг дайран өнгөрөхдөө тус улсын түүхэнд томоохонд тооцогдох эрчим хүчний осол гэмтэл учруулсныг онцолсон байна. Олон улсын судалгааны Родиум Групп компаний эрхлэн явуулсан судалгааны дүн ийнхүү тодорхойлсныг мэдээлж байна. байгалийн энэ гамшгаас болж Пуэрто Рикагийн нийт хүн амын 75 хувь нь буюу 3,4 сая хүн одоог хүртэл гэрэл уахиүлгаангүй амьдарч байгаа юм байна. мөн Виржиний арлуудад ч олон арван мянган хүн ийм нөхцөлд байна.
Судалгааны компанийн мэргэжилтнүүд Мария хар шуурганаас болж гэрэл цахилгаан тасалдсаны уршгаар Америкт нийтдээ 1,2 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцоолж байна. Олон айл өрх одоо ч гэрэл цахилгаангүй байгаа тул энэ тоо улам нэмэгдсээр байхыг ч анхааруулж байна. Мэргэжилтнүүд сүүлийн үед болсон хар шуурганы улмаас цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл учирснаас болж хэр хэмжээний хохирол учирч байсныг харьцуулсан баримтыг ч дэлгэсэн банйа.
| Жакартагийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн уршгаар 47 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.