Шууд Chart

Амазон компани хүргэлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ

2017-10-28 12:55:03

Амазон компани хүргэлтийн үйлчилгээгээ сайжруулах зорилт тавиад байна. Тус компани захиалагч гэртээ эзгүй тохиолдолд хүргэлтийн ажилтнууд бүтээгдэхүүнийг гэрт нь оруулж тавих үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Ирэх сараас  хэрэглээнд нэвтэрч эхлэх  энэ үйлчилгээгээ тэд Амазон түлхүүр гэж нэрлэжээ.

Энэ үйлчилгээний талаар хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан санал сэтгэгдлээ ирүүлж байгаа юм байна. Тэдний дунд аюулгүй байдалдаа санаа зовсон хүмүүс олон байгаагийн зэрэгцээ хүргэлтийн ажилтнуудыг гэмт хэрэгтэнтэй андуурах тохиолдол гарч болзошгүй гэсэн санал гарч байгаа юм.

Харин Амазон компани хүргэлтийн ажилтнуудаа өндөр шалгуураар авдаг гэдгээ мэдэгдсэн бол хөндлөнгийн шинжээчид  тус компанийг  өнгөрсөн  хугацаанд  үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг бүрэн дааж чадсан учир шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь амжилт олно гэж үзэж  байна. Харин хэрэглэгчдийн хувьд  энэ  үйлчилгээг туршиж үзэхийг тэсч ядаж байгаа талаар ярьж байна.

Амазон компани энэхүү үйлчилгээгээрээ хэрэглэгчдэд бүх талаар хүрч үйлчлэх зорилт тавьж байгаа бөгөөд ингэснээр тус компанийн үйлчлүүлэгчид зөвхөн  тус компанийг  сонгон үйлчлүүлнэ гэж  найдаж  байгаа юм байна. Энэхүү үйлчилгээг ашиглах сонирхолтой хэрэглэгчид Амазон компанийн хэрэглэгчийн гишүүнчлэлтэй байх шаардлагатайн зэрэгцээ утасгүй интернетэд холбогдсон хаалганы цоож болон камерыг 250 америк доллараар худалдан авах хэрэгтэй юм байна. энэ дагуу хүргэлтийн ажилтнууд бүтээгдэхүүнийг камерт шалгуулж, хэрэглэгчийн гэр эзэнгүй байсан  ч  хаалга онгойхоор  зохицуулсан юм.

Түүнчлэн үйлчлүүлэгч тус камерын дүрсийг ухаалаг утас болон бусад төхөөрөмжнөөс харж хянах боломжтой  юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амазон компани хүргэлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ  
Үзсэн: 1901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй