Шууд Chart

Олон улсын эвслийн хүч Сири дэх террорист бүлгийн байршилд цохилт өгөхөөр бэлтгэж байна

2017-10-28 15:10:00

АНУ тэргүүтэй Олон улсын эвслийн хүч “Исламын улс” террорист бүлгийн дайчдын байрлаж байгаа бэхлэлтийн цэгт цохилт өгөхөөр бэлтгэж байгаа талаар мэдээллээ. Тус мэдээлэлд дурдсанаар, Сирийн Абу-Камаль нэртэй хотод алан хядах бүлгийн дайчид орогнож байж болзошгүй гэж онцолсон байна.

Олон улсын эвслийн тусгай төлөөлөгч хурандаа Райан Диллон хэвлэлүүдэд өгсөн мэдэгдэлдээ дурдахдаа эхний ээлжид АНУ Омарын газрын тосны салбарт авчирсан амжилтаа улам бататган илүү үр дүнд хүрэхийг эрмэлзэж байгаа гэдгийг онцолсон байна.

Иракийн Мосул, Сирийн Эр-Ракка хотод гол хүчээ төвлөрүүлж байсан алан хядагчдыг энэ хоёр хотоос бүр мөсөн хөөн гаргасан. Үүний дараа Сири дэх Абу-Камаль хот “Исламын улс” террорист бүлгийн дайчдын гол орогнох байршил болоод байгааг эх сурвалжуудад мэдээлсэн байна.

Мөн Халифатын төлөвлөгөөг дахин хэрэгжих боломжгүй болсон талаар ч онцолсон юм. Абу-Камаль хотод орогнож байгаа алан хядагч дайчдыг устгах олон улсын эвслийн хүчний ажиллагаанд энгийн номхон иргэд тэр дундаа хүүхэд эмэгтэй, өндөр настнууд өртөж болохгүй гэдгийг онцгойлон мэдэгдээд байгаа юм.

Энэ хүрээнд холбогдох албаны мэргэжилтнүүд судалгаа, мэдээлэл цуглуулж, цэргийн хүчний ажиллагаатай холбоотой асуудлаар бэлтгэж байгаа гэж  мэдэгдсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын эвслийн хүч Сири дэх террорист бүлгийн байршилд цохилт өгөхөөр бэлтгэж байна   
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй