Шууд Chart

Их Британийн зургаан ажилтан тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй

2017-10-28 13:03:46

Их Британид ажил  хөдөлмөр эрхэлдэг 6 хүн тутмын 1 нь сэтгэцийн эрүүл мэндийн хувь ямар нэг асуудалтай тулгарсан байдгийг судалгаагаар тогтоожээ. Үүнээс болж тус улсад жил бүр 300 мянган хүн ажилгүй болдог бол, эдийн засагт 99 тэрбум фунтын хохирол учирдаг байна. Тиймээс өнгөрсөн 1-р сард Ерөнхий сайд Тереза Мэй Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний газар болон Төрийн үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчдад үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг  сайжруулах үүрэг даалгавар өгсөн юм.

Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний газрын сэтгэцийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Деннис Стивенсон, Пол Фармер нарын хийсэн судалгаагаар жил бүр ажил мэргэжлээсээ  болж  сэтгэцийн өөрчлөлтөнд орсон 300 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдах юм уу, ажил үүргээ хүлээлгэн өгөхөөс аргагүй байдалд ордог байна.

Тиймээс ажил олгогчдод  ажлын байран дээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, ажилтан албан хаагчдын тав тухтай ажиллах орчин нөхцлийг бүрэн хангаж, ажил болон хувийн амьдралдаа зарцуулах цагийг тэнцвэржүүлж, сэтгэл зүйн хямралд орсон тохиолдолд нь  дэмжлэг үзүүлэх шаардлагыг  холбогдох албаныхан тавьж байна. 

Одоогийн байдлаар төрийн албаны 2 сая гаруй албан хаагчдад сэтгэл зүйн эмчилгээ үзүүлж байгаа бол аж ахуй нэгжүүд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд энэхүү жишгийг дагана хэмээн засгийн газар найдаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн зургаан ажилтан тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлтэй  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй