Шууд Chart

Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна

2017-10-28 15:35:49

Украйны газар тариалан эрхлэгчид сүүлийн жилүүдэд дрон ашиглах болжээ.Тэд камер бэхэлсэн дроныг тариалангийн талбай дээгүүрээ нисгэж, нүдэнд үл үзэгдэх асуудал, бэрхшээлийг илрүүлдэг болсон байна. Дрон хөөргөснөөр тариалангийн талбайг хянахад илүү хялбар болсны зэрэгцээ ургацынхаа чанарыг ч шалгах боломж нээгджээ.  Энэ  нь Украйнд дроны үйлчилгээ үзүүлдэг компаниуд ихээр  нэмэгдэхэд  нөлөөлсөн  байна.

Дронд бэхэлсэн камерын тусламжтайгаар тариан талбайн зургийг авч эсвэл бичлэг хийх боломжтой. Ингэснээр тариалангийн талбай болон хөрсний эрүүл ахуйг хурдан хугацаанд шалгах боломж нээлттэй болсон. 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Дрон Ю Эй компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн дронуудыг ханган нийлүүлдэг болжээ.

Тус компанийн дронууд л  гэхэд Украйны 31 мянган км кв талбайг хянадаг юм байна. Дрон Ю Эй компани 2019 он гэхэд Украйны хөдөө аж ахуйн салбарт 14 мянган дрон ашиглагдана гэсэн тооцоо гаргасан. Түүнчлэн энэхүү дэвшилтэт технологийн ачаар газар тариалан эрхлэгчдийн ашиг 15 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украйн газар тариалангийн салбарт дрон ашиглаж байна  
Үзсэн: 4944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй