Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч АНУ-ын "Тэсла" корпораци Шанхайд үйлдвэрлэл явуулах зорилготойгоор БНХАУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийж буй юм байна. Энэ талаар БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
"Тэсла" корпорацийн удирдлагууд өөрсдийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийн байгууламжийг Шанхайд байгуулах тухай асуудлаар Шанхайн Засгийн газрын төлөөллүүдтэй уулзаж, хэлэлцэж байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд онцлон мэдээлж байна.
Энэ асуудалтай холбогдуулан БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн "Шанхайд барих "Тэсла"-гийн үйлдвэрийн байгууламжийн зардлын асуудлыг хараахан шийдээгүй байгаа" гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр "БНХАУ гадаадын томоохон хөрөнгө оруулагч компанийг хэзээд хүлээж авахад таатай байх болно. Тэр тусмаа байгаль дэлхийд хор нөлөөгүй замаар эко автомашин тодруулбал, өндөр технологи бүхий тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлтийг дэмжих хамтран ажиллах болно” гэж онцолсон юм.
Түүнчлэн БНХАУ Коммунист намын XIX их хурлын шийдвэрийн дагуух зарчмаар гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч компанид зах зээлд нэвтрэх боломж олгож, эдийн засгийн нээлттэй байдлыг өргөжүүлэн, үүнээс гадна гадаадын бизнес эрхлэгчид болон компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах” болно гэдгийг цохон тэмдэглэснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна.
| АНУ-ын "Тэсла" корпораци БНХАУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийж байна | ||
| Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.