Иргэд эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөөг зөвхөн эмнэлэгт, эсвэл аль нэг газар очиж авах шаардлагагүй болж байна. Учир нь ухаалаг гар утсаараа дамжуулан виртуал технологийн тусламжтайгаар эмчийн зөвлөгөөг хэзээ ч, хаанаас ч авах боломжтой болсон байна.
АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд ухаалаг гар утсанд зориулж "DocOn" нэртэй шинэ төрлийн аппликейшнийг зохион бүтээжээ. Ингэснээр тус аппликейшны тусламжтайгаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг ухаалаг гар утаснаасаа хурдан шуурхай, цаг хугацаа алдалгүй хүлээж авах боломжтой юм байна.
Виртуал эмч нь өвчтөний болон зөвлөгөө авахыг хүссэн хүний биеийн байдал, юу хүсэж байгаа, юу нь өвдөж байгаа гээд бусад асуултыг асууж, хариулахаас гадна яг л бодит мэт хүний мэдрэмжийг төрүүлэх юм байна. Тус аппликейшныг бүтээхэд хамтран оролцсон Доктор Лесли Саксон хэлэхдээ "Энэхүү аппликейшн нь өнөөгийн энэ цахим ертөнцөд хамгийн их хэрэгцээтэй, цагаа олсон технологийн дэвшил хэмээн онцолж, хамгийн гол нь маш зөв дүгнэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч байгаа нь илүү давуу талтай" гэсэн байна.
Учир нь эмчийн зөвлөгөө авахаар урт дараалалд их цаг хугацааг зарцуулан зогсох өвчтөн болон үйлчлүүлэгчдийн тоог бууруулах юм. Энэхүү технологийг зохион бүтээгчид мэргэжлийн эмч нарыг тусгайлан асуулт хариултаар бэлтгэж, 3D бүхий камеруудын тусламжтайгаар олон талаас нь зураг авч жинхэнэ мэт вуиртуал орчин бий болгосон нь эрүүл мэнд, анагаах ухааны салбарт цоо шинэ дэвшлийг нэвтрүүлж байгаа юм.
| Ухаалаг гар утсаараа виртуал технологийн тусламжтайгаар эмчийн зөвлөгөө авах боломжтой болжээ | ||
| Үзсэн: 1663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.