Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий болон хөдөлмөрийн намын нөлөө бүхий бусад гишүүдийн хамт, нийслэл Пхеньян хот дахь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт энэ амралтын өдрүүдээр зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнтэй танилцсан байна.
Сэтгүүлчдийн хамгийн их анхаарлыг татаж байсан зүйл бол, түүний гэргий байлаа. Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй хатагтай Ри Сол Жү ирэх оны ихээр 3 дахь хүүхдээ төрүүлэх юм байна. Энэ үйл явдлаас өмнө, хатагтай Ри Сол Жү өнгөрсөн 7 дугаар сард Умард Солонгос улс 6 дахь удаагаа тив алгасагч цөмийн пуужингийн туршилт хийх үеэр, олны өмнө ил гарчээ.
Удирдагч Ким Жон Уны тухайд, тэрээр анх удаа гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилсон нь энэ юм. Түүний эцэг Ким Чен Ир 14 жилийн өмнө энэ үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байжээ.





| Ким Жон Ун гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилжээ | ||
| Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.