Өмнөговь аймаг эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор тоног төхөөрөмжийг шат дараатай шинэчилж, авто машиныг шинээр авч нийлүүлэн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж байна.
Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг илүү сайжруулна гэж заасан.
Энэхүү зорилтын хүрээнд өчигдөр Ханхонгор, Сэврэй, Булган сумын ЭМТ-д шинэ фургон маркийн автомашиныг гардуулан өглөө.
2017 онд эрүүл мэндийн салбарт нийт 11 автомашин шийдэж өгсний тавыг нь Эрүүл мэндийн яамнаас шийдсэн бол зургаан автомашиныг аймаг орон нутгаас шийдвэрлэж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжрууллаа.
Өмнөговь аймаг нь 63000 гаруй хүн амтай бөгөөд нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө улс болон орон нутгийн төсвийн 500 гаруй буюу хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилэхээс гадна авто машиныг нийлүүлсэн байна.
Тухайлбал аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, сумдын эрүүл мэндийн төвүүд мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, төрөх нярайн иж бүрэн ор гэх мэт тоног төхөөрөмжөөр хангагджээ.
| Өмнөговь аймгийн гуван сумын эмнэлэг дуудлагын автомашинтай боллоо | ||
| Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.