Шууд Chart

Булган сум Засаг даргын тамгын газрын шинэ байртай боллоо

2017-11-01 10:32:15

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн хэмжээнд сумын ЗДТГ-ын байрыг шинэчилж байна.

2017 онд хоёр сумын Засаг даргын тамгын газрын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд иргэдэд хүрэх төрийн ажил, үйлчилгээг сайжруулах зорилгоор сумдын ЗДТГ-ын байрыг ээлж дараатайгаар шинэчилж буй. Малчид, хөдөлмөрчид ая тухтай орчинд, хүнд суртал хүлээлтгүй төрийн үйлчилгээг авах эрхтэй.

Ийнхүү өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болох Булган сум Засаг даргын тамгын газрын шинэ байртай боллоо.

Тамгын газрын хуучин байр нь 1989 онд ашиглалтад орж байсан. Стандарт бус, өрөө тасалгаа жижигхэн бөгөөд 2-3 мэргэжилтэн нэг өрөөнд суудаг байсан ба иргэд төрийн үйлчилгээ авахад нэн бэрхшээлтэй байсан аж.

Тус сумын ЗДТГ-ын шинэ байрыг орон нутгийн төсвийн 908 сая төгрөгөөр барьж байгуулсан ба төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цэгийн үйлчилгээтэй болсноороо ач холбогдолтой онцлог байлаа.

Тодруулбал хөдөө аж ахуй, байгаль орчин, халамж, нийгмийн даатгалын 10 гаруй мэргэжилтэн тус сумын дөрвөн багийн 2000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэг дороос хүнд сурталгүй хүргэж байна.

Мөн энэ онд тус суманд Соёлын төвийн засварын ажлыг хийсэн ба ирэх онд сумын цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэж, Соёл спортын цогцолборыг барьж байгуулахаар нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булган сум Засаг даргын тамгын газрын шинэ байртай боллоо  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй