Шууд Chart

Умард Солонгосын цөмийн пуужингийн туршилтын талбайд 200 гаруй хүн амиа алджээ

2017-11-01 16:11:29

Умард Солонгосын цөмийн пуужингийн туршилтын талбайд барьж байсан нүхэн гарц нурсны улмаас нурангид даруулж 200 гаруй хүн амиа алдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, тус улсын зүүн хойд зүгт байрлах "Пунггё-ри" цөмийн туршилтын талбайд баригдаж байсан нүхэн гарч нурсны улмаас уг барилгын ажлыг гүйцэтгэж байсан 100 гаруй хүн дарагдаж амиа алдсан байна.

Харин нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байх үед дахин нуралт үүсч, мөн үүний улмаас 100 гаруй амиа алджээ. Одоогийн байдлаар Пхеньяны талаас энэ тухай тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Осол болсон яг энэ бүс нутагт Умард Солонгос сүүлийн 6 удаагийн цөмийн пуужингийн туршилтаа явуулсан.

Өөрөөр хэлбэл, хамгийн хүчирхэг пуужингуудаа туршсан гэсэн үг юм. Тиймээс шинжээчдийн үзэж байгаагаар уг бүс нутгийн хөрс шороо, олон удаагийн чичиргээ доргилтоос үүдэж хөрсний нуралт үүсэхэд бэлэн болтлоо хөндийрсөн учраас осол болох гол шалтгаан болжээ гэж таамаглаж байна.

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын цаг уурын газраас ч хөрсний нуралт үүсч болзошгүй талаар анхааруулж байсан байна. Тус газрын дарга Нам Жэ Чолийн мэдэгдэж байгаагаар Умард Солонгос уг бүс нутагт дахин цөмийн пуужингийн туршилт явуулбал хөрсний нуралт үүсч, мөн их хэмжээний цацраг идэвхит бодис гарч болзошгүй гэж мэдэгдсэн тухай тус улсын "Ёнхап" агентлагаас мэдээлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын цөмийн пуужингийн туршилтын талбайд 200 гаруй хүн амиа алджээ   
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй