Шууд Chart

Японы компани Тайландад эко байшин барина

2017-11-01 16:46:57

Япон улсын орон сууцны барилгын "Секисүй кемикал" компани Тайланд улсад байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, мөн нарны эрчим хүчийг хуримтлуулах зай хураагуураар тоноглосон эко байшин барьж, борлуулахаар төлөвлөж байна.

Энэ төлөвлөгөөнийхөө дагуу тус компани Тайландын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтран ажиллаж байна. Төслийн дагуу тус компани Тайландын нийслэл Банкок хотноо 30 сая америк долларын өртөг бүхий 100 гаруй байшинг барьж байгуулах юм.

Японы талын албан ёсны төлөөлөгчдийн мэдээлж байгаагаар уг байшинд суурилуулах нарны зай хураагуур нь цахилгаан эрчим хүчийг 75 хувь хүртэл бууруулах боломжтой гэж мэдээлж байна.

Мөн орчин үеийн техник технологийг ашиглаж, нарны зай хураагуурыг гар утасны тусламжтайгаар хянах боломжтой юм байна. Түүнчлэн агаарын бохирдлыг ч шүүх тусгай шүүртүүртэй тоноглохоор төлөвлөсөн байна.

Нарны зай хураагуурт хураагдсан эрчим хүчээр гэрийн цахилгаан хэрэгслүүдийг цэнэглэхээс гадна бүрэн цахилгаанаар ажилладаг автомашиныг ч цэнэглэж ашиглах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы компани Тайландад эко байшин барина   
Үзсэн: 1740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй