Шууд Chart

"Фалкон" нэртэй шумбагч дрон далайн гүнээс "Ми-8" нисдэг тэрэгний их биеийг илрүүлжээ

2017-11-01 16:56:45

Өнгөрсөн долоо хоногт Норвегийн Баренцбург хотоос хэдхэн км-ийн зайд Гренландын далайд 8 хүнтэй  явсан Оросын "МИ-8"  нисдэг тэрэг осолдсон тухай мэдээлж байсан.

Тэгвэл ОХУ-ын "Тасс" мэдээллийн агентлаг энэ ослын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч байна. Одоогийн байдлаар тус онгоцыг эрэн хайх ажиллагааг "Фалкон" нэртэй шумбагч дроны тусламжтайгаар явуулж байна.

Онгоц унасан байж болох газарт аврагчид шуурхай албаныхан ажиллаж байгаа ч одоогоор амжилт муутай байгаа юм байна. Далайд хөөсөнцрүүд үүссэнтэй холбоотойгоор гүнд нь ямар нэг зүйл  байж магадгүй гэж таамаглаж  байсан. Тиймээс "Фалкон" нэртэй шумбагч дроныг ашиглаж, онгоцыг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Оросын нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаа цаг агаарын  хүнд  таагүй  нөхцөлд үргэлжилж буй юм байна.  Эрлийн  ажиллагааг  агаараас, эргээс,  тэнгис дээгүүр зохион байгуулж байна. Харин уг дроны тусламжтайгаар онгоцыг далайн гүнд байгааг олж тогтоогоод буй юм байна.

Оросын онцгой байдлын яамнаас мэдээлж байгаагаар эрэн хайх ажиллагаанд Оросын аврах ажиллагааны хоёр том анги болон Норвеги, Оросын аврагчдын баг нийлж, далайн эргээс 58 км-ийн зайтай, далайн гүнээс онгоцны сэнс болон нисдэг тэрэгний их биеийг илрүүлжээ.

"Ми-8" онгоц ОХУ-ын "Конверс"  авиа компанийх  бөгөөд  тус онгоц Пирамидаас Баренцбургийн чиглэлд нислэг үйлдэж байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Фалкон" нэртэй шумбагч дрон далайн гүнээс "Ми-8" нисдэг тэрэгний их биеийг илрүүлжээ   
Үзсэн: 3486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй