Шууд Chart

Шинзо Абэг Японы сайд нарын танхимын тэргүүнээр дахин сонголоо

2017-11-02 12:52:00

Өнгөрсөн  сарын  22-ны  өдөр  болсон  Японы  парламентын  доод  танхимын  ээлжит  бус  сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан Либерал  ардчилсан намын тэргүүн Шинзо Абэг  сайд  нарын танхимын тэргүүнээр дахин сонгоод байна. Ерөнхий сайд Шинзо Абэ сайд засгийн газрын шинэ  бүрэлдэхүүнээ  танилцуулж  Эзэн хаан Акихито  батламжлаад байна.

Парламентын хоёр танхимын тусгай  чуулганаар Шинзо Абэг  дахин  Ерөнхий сайдаар  сонгосон  юм.  Харин   Японы  98 дахь  Ерөнхий сайд  болсон  Шинзо Абэ шинээр эмхлэн байгуулсан танхимдаа  өөрчлөлт  оруулсангүй. Өнөө өглөө бүрэн  бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ гаргасан  сайд нарыг  эргүүлэн  томилоод  байна.

Өнгөрсөн  10 р сарын 22-ны  сонгуулийн үр дүнгээр  Японы Либерал  ардчилсан нам,  эвсэлд нь багтсан Комэй намынхан парламентын доод танхимын 465 суудлын  284-г  нь  авч  Шинзо Абэгийн  дахин  сайд нарын  танхимын тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн  юм. Тэрээр  өнгөрсөн  8-р сард  эмхлэн байгуулсан сайд нарын танхимд  өөрчлөлт хийхгүйгээ  өмнө  нь  мэдэгдэж  байсныгаа ийнхүү батлаад байна.  Абэ Шинзо мөн  хэвлэлийн  бага хурал хийлгэж шинэ засгийн газрын бодлого үйл ажиллагааны чиглэлийг танилцуулсан юм. 

Энэ үеэр  Ерөнхий сайд Шинзо Абэ гадаад,  дотоод  бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна. Юуны түрүүнд  Умард  Солонгосын  цөмийн  болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудал дээр  АНУ-тай  үргэлжлүүлэн  хамтран  ажиллаж, Пхеньянд  дарамт шахалтаа үзүүлэх, Токиогийн  батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэх  чиглэлээр  ажиллахаа  амлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэг Японы сайд нарын танхимын тэргүүнээр дахин сонголоо  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй