Шууд Chart

Хүүхдийн өвчний цогц менежмент сургалтыг зохион байгууллаа

2017-11-02 13:40:15

Хүүхдийн өвчний цогц менежмент сургалтыг Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газраас олон нийтийг хамруулан зохион байгуулж байна.
Өөрийгөө хамгаалж чаддаггүй хүмүүс бол бага насныхан байдаг. Тэр дундаа энэ хорвоод мэндлээд удаагүй байгаа нялхас бие хүн болж төлөвшөөгүй насандаа амиа алддаг судалгаа мэдээдэлэл их байдаг аж.
Тэдний амиа алдаж байгаа гол шалтгаан нь эцэг эх асран хамгаалагчдынх нь эрүүл мэндийн тодорхой мэдлэггүйгээс үүдэн нас бардаг явдал юм. Тэр дундаа бага насны хүүхэд нас барахад гол шалтгаалдаг зүйл нь уушигны хатгалгаа, төрөх тойрны эмгэгүүд болон хоол тэжээлийн архаг дутагдлуудаас үүдэн эмгэгтэй болж, бүр цаашлаад нас барах хэмжээнд хүрдэг гэнэ.
Бага насны хүүхдийн хооллолт, өсөлт хөгжилтийг үнэлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй хүүхдийг гараар асрах, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах мэдлэг чадварт сургах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор сургалт зохиож байгаа хэмээн холбогдох хүмүүс онцоллоо.
ДЭМБ-аас гаргасан судалгаанаас харахад дэлхийд 900 мянга орчим хүүхэд уушигны хатгалгаагаар нас бардаг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг тодорхойлох гол хүчин зүйл нь нярайн эндэгдэл болон тав хүртэлх насны эндэгдэл ордог байна.
Манай улс 2015 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулахын тулд мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлжээ. Үр дүнд 1990 онд нялхсын эндэгдэл 4789 байсан бол 2015 онд 1234 болж буурчээ. Гэсэн хэдий ч тав хүртэлх эасны хүүхдийн эндэгдэл өдгөөг хүртэл үргэлжилсээр байгааг анхаарах хэрэгтэй холбогдох газраас мэдээллэв. Нялхсын эндэгдлийг багасгахын тулд холбогдох газрууд эцэг эх асран хамгаалагч руу чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулж байгаа юм. Мөн бага насны хүүхдийг эмчлэх эмч мэргэжилтнүүд сургалт зохиож, эцэг эх асран хамгаалагч, эмч мэргэжилтнийг холбож өгөхөөр зорин ажиллажээ. Улмаар тухайн хүүхдийг эмчлэх эмч, асран хамгаалах эцэг эх хоёр аль аль нь тодорхой мэдлэг мэдээлэлтэй болох юм. Ингэснээр тухайн бяцхан үрсийг хамгаалж, бие даасан иргэн болж төлөвшихөд онцгой анхаарч чадна гэдгийг холбогдох газрууд хэлж байлаа. Манай улсын судалгаанаас харахад бага насны хүүхдийн нас баралтын 40 хувь нь сулдаа цус багадалт, тураал зэрэг хоол тэжээлийн архаг дутагдал байгааг илрүүлжээ. Судалгаанаас үзэхэд эндсэн хүүхдийн 20 хувь нь гэртээ нас барсан байгаа учраас сургалтыг эцэг эхчүүд рүү хандуулан явуулж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн өвчний цогц менежмент сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй