Шууд Chart

Манхэттан дахь халдлагын уршгаар 8 хүн амиа алджээ

2017-11-02 13:54:48

АНУ-ын Нью-Иорк хотын Манхэттан дүүрэгт гарсан халдлагыг 29 настай Сейфулло Саипов гэгч үйлдсэн. Тэрээр Исламын улс террорист бүлэглэлийнхний өмнө энэ халдлагыг үйлдсэн. Узбекистаны иргэн байсан. 2010 онд  Америкт  ирж,  амьдрах  зөвшөөрөл  авсан гэх  мэдээллүүд  ирж  байна.

Тэрээр Манхэттан дүүрэгт  ачааны  машинаараа  дугуйн замаар явж байсан хүмүүсийг дайрч улмаар сургуулийн автобусыг мөргөсөн байна. Үүний уршгаар  амь насаа алдсан  хүний  тоо 8-д хүрсэн бол 10 хүн гэмтэж шархадсан байна.Амиа алдсан хүмүүсийн 5 Аргентины, нэг нь Бельгийн иргэн байсан байна. Энэ халдлагыг үйлдсэн этгээд  машиндаа Исламын улс бүлэглэлийн  нэрийн өмнөөс ийм хэрэг үйлдсэнээ  тайлбарласан  зурвас  үлдээсэн байжээ. Түүнийг Нью-Жерси мужийн Паттерсонд амьдардаг гэсэн мэдээлэл байна.

Гэхдээ хууль сахиулагчид саатуулах  үед  Флоридагийн  жолоонч үнэмлэх биед нь байсан  бөгөөд  тэнд  нь Тамп  хотод  амьдардаг гэсэн тэмдэглэгээ байсан байна.  орон нутгийн хэвлэлүүд түүнийг эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан гэж дамжуулж байна. Америкийн  эрх баригчид  энэ  хэргийг  террорист халдлага гэж тодорхойлж  мөрдөн шалгаж байна. АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп харин  халдлага үйлдсэн этгээдийг эрүүл бус хэмээн тодорхойлоод Исламын улс бүлэглэлийн дайчид  АНУ-ын нутаг дэвсгэрт угаасаа нэвтэрч чадахгүй гэж баталж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манхэттан дахь халдлагын уршгаар 8 хүн амиа алджээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:54
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй